Посмотреть в других Языки
  


Коксжих нүүрсний ордын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй "Аспайр Майнинг Лимитед" компани (АSX:AKM) ("Аспайр", эсвэл "Компани" гэх) нь Овоотын коксжих нүүрсний ордыг (Овоотын орд) ашиглах зорилгоор 5,758 га талбайд олборлолт явуулах MV 017098 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт Малтмалын Газраас авсан болохыг үүгээр мэдээлж байна.Энэхүү тусгай зөвшөөрлийн талбай нь ил аргаар ашиглахаар төлөвлөсөн газар болон ил уурхайгаас зүүн хойд чиглэлд орших далд уурхайн талбайг тус тус хамрана.

Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгосон бөгөөд 20 жилээр дахин 2 удаа сунгах боломжтой. Ийнхүү уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь Овоотын ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалт босгох ажилд ихээхэн түлхэц болно.

2012 оны 6-р сард тус Компаний зүгээс Овоотын нүүрсний ордын урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бэлэн болсныг зарлаж байсан билээ. Энэхүү ТЭЗҮ нь одоогоор тогтоогдоод байгаа ил уурхайн 178 сая тонн нүүрсний нөөцөд үндэслэсэн бөгөөд тус төсөл техник, эдийн засгийн хувьд бүрэн хэрэгжих боломжтой нь батлагдсан. Цаашид Овоотын төслийн нүүрсний баталгаат нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Төслийн эхний үе шатанд нүүрс тээвэрлэх зориулалттай Мөрөн хот руу тавих хатуу хучилттай авто замын чиглэлийг 2012 оны 6-р сард холбогдох яамаар батлуулсан нь Овоотын нүүрсний ордыг хөгжүүлэх, барилгын ажлыг эхлүүлэхэд чухал алхам болсон. Овоотын төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын дэд бүтцийг барьж дуусах хүртэл олборлосон нүүрсийг ачааны машинаар тээвэрлэхээр төлөвлөж байна.

Аспайр Майнинг Лимитед компаний Гүйцэтгэх захирал Дэвид Паулл хэлэхдээ "Овоотын нүүрсний орд бол Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой, коксжих нүүрсний шинэ төслүүдийн нэг бөгөөд Монголын хойд бүсийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хувь нэмрээ оруулна.

Уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь уурхай болон түүнтэй холбоотой автозам, төмөр замын дэд бүтцийг санхүүжүүлэхэд чухал алхам боллоо" гэж тэмдэглэн хэлэв.

Link:
http://media.abnnewswire.net/media/en/docs/ASX-AKM-601635.pdf


о Aspire Mining Limited

Aspire Mining Limited (ASX:AKM) owns 100% of the Ovoot Coking Coal Project in northern Mongolia. Aspire completed a Pre-Feasibility Study for the Ovoot Project in May 2012, targeting a large scale open pit mining operation, with production of 10-12 Mtpa of saleable coking coal at full capacity. Aspire is targeting first production at Ovoot in early 2016 subject to approvals and licenses. Ovoot ranks as the second largest coking coal Reserve, by project in Mongolia, with a JORC Code compliant Coal Resource at Ovoot of 252 Mt (156 Mt Measured, 70 Mt Indicated, 26 Mt Inferred) and Probable Coal Reserves of 178 Mt. Aspire is continuing to progress its application for a mining license, and access to rail infrastructure and other regulatory approvals.

 

контакт

Aspire Mining Limited
T: +61-8-9287-4555
F: +61-8-9388-1980
WWW: www.aspiremininglimited.com



Link: Аспайр Майнинг Лимитед Овоотын коксжих нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй боллоо


Связанные компании

Aspire Mining Limited


Дополнительные разделы промышленность:

 (31518)